JOLION

Их хотын залуусын сонголт

Үргэлж анхаарлын төвд байх шинэлэг загвар бүхий их хотын залуусын сонголт HAVAL JOLION.

Спортлог загвар

HAVAL JOLION-н их биеийн тохиромжтой харьцаа, тод шугамууд нь хүчирхэг, эрч хүчтэй, зоригтой шинж чанарыг илэрхийлдэг.

Сэтгэл хөдөлгөм нүүр

Машины том никель нүүр нь HAVAL брэндийн онцлог хэв маягийг харагдуулдаг.

ЛЭД их гэрэл

Урд бамперын дагуух загварлаг босоо гэрэл нь өвөрмөц дүр төрхийг бүрдүүлж, хотын замын хөдөлгөөнд танигдахуйц болгодог.

Хайлшин обуд

Содон загварын 18 инчийн хар болон никель өнгийн хайлшин обуд.

Их хотын хэмнэл – HAVAL JOLION

HAVAL JOLION нь их хотын залуусын хэв маягийн илэрхийлэл бөгөөд хурц тод өнгөний сонголтууд нь эрх чөлөө, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг.

ТЕХНОЛОГИ

1.5 Tурбо хөдөлгүүр

Хүчтэй, хэмнэлттэй, хөнгөн жинтэй 1.5 Турбо бензин хөдөлгүүр нь таныг жолооны ард таатай мэдрэмжийг мэдрэхэд тусална.

7 шатлалт автомат хурдны хайрцаг

7 шатлалт автомат DCT хурдны хайрцаг нь түлшний зарцуулалтыг бууруулж, хүчийг жигд бөгөөд хурдан шилжүүлдэг.

LEMON инновацлаг платформ

Орчин үеийн L.E.M.O.N. платформ нь GWM компанийн дэвшилтэт илүү тухтай, аюулгүй бүтээл болсон.

Хүйтэн цаг уурын тоноглолууд

Таныг дуулан байлгах үрүүл, урд, хойд суудал халаагч, салхины болон арын шил халаагч, шил арчигч халаагч, зэврэлтээс хамгаалсан түрхлэг, багтаамж ихтэй шил арчигчийн шингэний савтай.

Түлхүүргүй нэвтрэх систем

Түлхүүргүй нэвтрэх технологи нь таныг ойртоход хаалгыг онгойлгох ба холдоход түгжигдэх болно.

6 төрлийн тохиргоотой суудал

Жолоочийн суудал нь дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх цахилгаан тохируулгатай.

Утасгүй цэнэглэгч

Гар утсаар машин дотроо ажлаа амжуулах шаардлагатай болсон өнөө үед утасгүйгээр цэнэглэгч нь жолоочийн аюулгүй байдлыг хангах болно.

Гэрэл болон борооны мэдрэгч

Гэрэл мэдрэгч нь цагийн өөрчлөлтийг мэдэрч гэрлийг асаах бол борооны мэдрэгч нь цаг агаарын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж, шил арчигчийг автоматаар идэвхжүүлнэ.

USB холбогч

Бүх зорчигчдын тав тухыг хангах үүднээс USB холбогчийг машины урд болон хойд хэсэгт байрлуулсан.

Бууруулагчтай арын толь

Автоматаар бүдгэрдэг арын толь нь жолоочийг арын машины хурц гэрлээс хамгаална. 

«Follow-me-home» функц

Завгүй өдрийн дараа зогсоол дээр тавьсан машин гэрт тань хүрэх замыг гэрэлтүүлнэ.

Эргономик тээшний хаалга

Арын хаалгыг нээж хаахад хялбар болгох зорилгоор илүү өндөр онгойдгоор бүтээсэн.

ДОТОР САЛОНЫ ОРЧИН

Саруулхан шинэлэг интерьер

Хар болон шаргал өнгөний хослол, загварлаг дизайн нь таныг соронз мэт татах болно.

Өндөр чанартай эко арьсан суудал

Машины дотоод орчин нь сайн чанарын арьсаар хийгдсэн. Шаргал өнгөний сонголттой ба хэрэв хүсвэл хар өнгөөр захиалан авах боломжтой.

Хялбар араа шилжүүлэгч

Орчин үеийн технологийн тусламжтайгаар жолооч гарын үзүүрээр араагаа солих боломжтой болсон ба мөн жолооны хүрдэн дээрээсээ араагаа солих боломжтой.

12.3 инчийн мэдрэгчтэй дэлгэц

Голын хэсэгт байрлах том саруулхан мэдрэгч бүхий дэлгэцээр та хөгжим, халаалт болон бусад тохиргоог удирдах боломжтой.

ЖОЛООДЛОГЫН АЮУЛГҮЙН СИСТЕМ

6 салангид аюулгүйн дэр

HAVAL JOLION нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн зургаан хамгаалалтын дэрээр тоноглогдсон.

Бат бөх ган их бие

Их бие нь өндөр чанартай гангаар хийгдсэн бөгөөд аюулгүйн таван одны шалгуурыг хангасан.

Автоматаар урдах машинаа дагах систем

Уг систем нь хол шулуун замд жолоо барихад туслах бөгөөд өөрөө хурдаа тохируулж замын шугамыг мэдэрснээр хөл болон гараа түр хугацаанд амраах боломжийг олгодог

360 градус харах камер

Уг камерын тусламжтайгаар жолооч эргэн тойрноо бүрэн хянах ба саруул том дэлгэцэн дээр өндөр нягтралтай харах, бичлэг хийх боломжтой.

Автоматаар зогсоолд байрших систем

Ухаалаг автомат зогсоолын систем нь зогсоолыг бие даан тодорхойлж, замаа тооцоолж, машинаа байрлуулах боломжтой.

Замын шугам мэдрэгч

Уг систем нь замын шугамыг мэдэрч эгнээнээс гарахгүй байхад тусалдаг. Хэрэв замаас хазайсан тохиолдолд дохио өгөх болно.

Хурд сааруулах систем

Тусгай радарууд нь урдах тээврийн хэрэгслийн хоорондын зайг зохих хэмжээнд хадгалж жолоочид их хотын түгжрэлд ая тухтай жолоо барих боломжийг олгоно.

Уулзварын хяналтын систем

Уулзварын хяналтын ухаалаг систем нь замд гарч буй саад бэрхшээлийг урьдчилан мэдэж, цаг тухайд нь хариу арга хэмжээ авахад тусална.

Хаалганы хяналтын систем

Машинаас буух үед хажуугаар нь өнгөрөх тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх аюул тулгарвал анхааруулах дохио өгнө.

Харагдахгүй байгаа хэсгийн хяналтын систем

Уг хяналтын систем нь баруун болон зүүн талаас ирэх хөдөлгөөнийг цаг алдалгүй анхааруулдаг.

Замын тэмдгийг таних систем

Замын тэмдэг таних функц нь бүх хязгаарлалт, сэрэмжлүүлгийг мэдэрч хянах самбар дээр мэдээлэлдэг.

Арын зогсоолын тусламжийн систем

Ухрах хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийг хажуугаар нь өнгөрч буйг систем анхааруулдаг.