HAVAL H9

Хүч чадлын илэрхийлэл H9

HAVAL H9 нь хүйтэн сэрүүний улирал болон бартаа саад ихтэй замын нөхцөлд зориулан тоноглогдсон бөгөөд загварлаг дизайн, туулах чадвар, орчин үеийн технологиуд зэрэг нь таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн боломжийн үнэтэй автомашин юм.

ТЕХНОЛОГИ

2000СС турбо хөдөлгүүр


Уг хөдөлгүүр нь хамгийн орчин үеийн бензин турбо хөдөлгүүр бөгөөд хүчин чадлын хувьд харьцангуй өндөр төдийгүй бензин зарцуулалт бага гэдгээрээ давуу талтай. Мушгих хүч нь 385NM ба эргэлтийн хүч 1800-3600rpm байна.

Германы алдарт ZF 8 шатлалт автомат хурдны хайрцаг

Уг хурдны хайрцаг нь бат бөх найдвартай ажиллагаатайгаас гадна дээд хурдыг нэмэгдүүлж түлш зарцуулалтыг бууруулсан ба 4 дугуй хүндрүүлэгчийн горим нь бартаат замын туулах чадавхыг нэмэгдүүлсэн.

Бат бөх гангаар хийсэн рам

Уг төрлийн рам нь мэргэжлийн SUV ангиллын автомашинуудад хийгддэг бөгөөд шулуун болон бартаат замын нөхцөлд зорчигчдод аюулгүй тав тухтай байдлыг бүрдүүлдэг ба нэмэлтээр чиргүүл чирэх боломжийг олгодог.

Урд талын давхар гартай амаржин

Давхар гартай бие даасан урд амаржин нь бартаат замын SUV-д төгс тохирох төдийгүй их биеийн тэнцвэртэй байдлыг хангадаг. Мөн их биеийг газраас өндөр болгодог ба дугуйны элэгдлийг багасгаж, жолоодоход суудалд тав тухтай байх боломжийг олгодог.

Олон холбоост арын амаржин

Олон холбоост арын чулактай амаржин аль ч төрлийн замд явах болон тоормослох үед зорчигчдод тав тухтай байдлыг мэдрүүлэх төдийгүй дугуйны барьцалдах чадавхыг нэмэгдүүлдэг.

Богино эргэлт хийх систем

Энэ нь тээврийн хэрэгслийг замын хүнд нөхцөлд эргэх чадварыг сайжруулж, радиусыг багасгадаг.

Ахисан түвшний замын удирдлагын систем

Уг машин нь АВТО, СПОРТ, ЦАС, ЭЛС, ШАВАР, 4Л, ЭКО зэрэг нийт долоон төрлийн явах горимтой ба аль ч замын нөхцөлд зорчих боломжийг жолоочид олгоно.

Төвийн болон хойд дифференциал цоожлогч

Монголд нийлүүлэгдэж буй загвар нь арын болон төвийн электрон удирдлагатай механик дифференциал цоожлогчоор тоноглогдсон бөгөөд гараар түгжих боломжтой, бат бөх, найдвартай ажиллагаатай. Худалдан авагчийн хүсэлтээр урд талын дифференциал цоожлогчтойгоор захиалан авах боломжтой ба нэмэлт төлбөр төлөх шаардлагатай.

Бартаат замын аялалын удирдлага

Уг системийн ашигласнаар хөдөлгүүр болон тоормосны систем нь хурдаа өөрөө 5-12км/цагаар тохируулах ба цас, элс, чулуу гэх мэт замын хүнд нөхцөлд жолоочид бартаа саадыг амархан давахад тусалдаг.

ГАДНАХ БАЙДАЛ

Шинэлэг загвар

Машины туулах чадвар хүчирхэг байдлыг илтгэсэн шинэлэг дизайн бүхий экстерьер.

Динамик гадаргуу

HAVAL H9-н хажуугийн динамик гадаргуу нь спортлог хэв шинжийг агуулдаг.

Босоо хүчирхэг LED арын гэрэл

Арын гэрэл нь сонгодог загвар лэд ламптай бөгөөд тоормос гишгэх үед тунгалаг илүү тод гэрэлтдэг.

Тансаг мэдрэмжийг төрүүлэх автомат эвхэгддэг гишгүүр

Уг гишгүүр нь зорчигчдод автомашинд буух болон суух үед тухтай тансаг мэдрэмжийг түрүүлэхээс гадна газраас тэнхлэг хоорондын зайг өндөр болгодог.

ДОТОР САЛОНЫ ОРЧИН

Тухтай саруулхан орчин

Шаргал арьсан суудлууд нь бүгд халдаг ба зай талбай саруулхнаас гадна гурван бүсийн халаалтын систем нь хүйтний улиралд тав тухыг бүрэн хангана.

Тайван орчин

Хамгийн орчин үеийн дуу чимээ тусгаарлах, шингээх технологиор тоноглогдсон бөгөөд нэмэлт арын суудал нь гэр бүлийн бүх гишүүдийн хэрэгцээг хангана.

Өндөр чанартай электрон араа хуваарилагч 

Өндөр технологийн электрон араа хуваарилагчийн систем нь ашиглахад хялбар төдийгүй жигд ажиллагааг хангадаг.

7 инчийн LCD хяналтын самбар

Гурван төрлийн интерфейсийн нь жолоодлогын хэрэгцээг бүрэн хангана.

Harman International-ийн Infinity дууны систем

Машины булан бүрд байрласан хүчирхэг дуу хөгжмийн систем нь дээд зэрэглэлийн мэдрэмжийг төрүүлэх болно.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бүх талаас найдвартай хамгаалах ослын дэрнүүд

Энэхүү тээврийн хэрэгсэл нь аюулгүйн хамгийн өндөр буюу 5 одны зэрэглэлтэй бөгөөд урд эгнээний болон хажуугийн хамгаалалтын дэр нь мөргөлдөх үед дотоод зорчигчдын аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалдаг.

BOSCH аюулгүйн систем

Уг систем нь хамгийн орчин үеийн аюулгүйн систем бөгөөд шарвалтаас сэргийлэх систем, өгсөх болон уруудах үед дэмжих систем, гэнэтийн ослоос сэргийлэх автомат тоормосны систем, эгнээ байр мэдрэх систем, урд саад болон явган зорчигчийг мэдрэх систем, автоматаар урдах машинаа дагах систем зэргийг агуулдаг ба ослын магадлалыг бууруулдаг.

Автомат ЛЭД их гэрэл

Автомат тохиргоотой их гэрэл нь жолооны хүрдний эргэлтийн дагаж тусгалаа өөрчилдөг ба үзэгдэх орчин хязгаарлагдмал үед жолоочийн аюулгүй байдлыг хангадаг.

Жолооийн зогсоолын туслагч

360 градус бүхий камер болон хойд урд талын мэдрэгчүүд нь таныг зогсоолд автомашинаа байрлуулах болох гарахад туслах болно.

ЗУРГИЙН ЦОМОГ